Thursday, June 28, 2007

Заяа : Сэтгэл минь


Сэтгэл минь тамхи зуусан бас нилээд халамцуу
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархтай
Сэтгэл минь даруухан хувцаслаж төлөв царай гаргаад
Сэмэрч үе үе дурлачихаад голдуу гуниглаж суудаг
Сэтгэл минь царайлаг бас их тачаангуй
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалтай
Сэтгэл минь сэмхэн дуслах тэдний нулимсаар
Сэлбэж үе үе усалдаг дурлалын саглагар модтой

No comments: