Thursday, June 28, 2007

Ө.Болдсайхан : Нууцхан хайр

Хархан нүдийг чинь ширтэн байж үнсье
Халуун зүрхийг чинь чагнан байж таалъя
Хан хорвоогийн доор цэнгэлийн дарсанд согтоё
Хайрын дулаан орчлонг янагын шүүдрээр ундаалъя

Ариухан биен дээр чинь бороо болон дурлал асгая
Амрагхан сэтгэлд чинь нар болон хайр цацраая
Алдрайхан насанд чинь хос болон гуниг үргээе
Алсхан хүнийх болохоор чинь нууцхан л янаг учрая

1 comment:

sanakae said...

За ингээд бичээд байждээ Амжилт хүсэе ээ.