
Нууранд чуулах хун мэт
Энэ өдрийн баяр баясгалан
Энхрийлж хайрлам охид бид
Жаргалд ташуурч ухаанаа гээгээгүй
Зовлонд нухчуулж царай дараагүй
Өнгөрсөн хүн өөрийн эрхгүй дуу алдам
Үзэсгэлэнтэй төрсөн охид бид
Ээж аавын тарьсан танхил сарнай
Эмээ өвөөгийн тордсон анхилуун цэцэг
Ховорхон тохиох байгалийн үзэсгэлэн
Хожуу үеийн сайхан бүсгүйчүүд
No comments:
Post a Comment