Thursday, June 28, 2007

Би нүцгэн байхдаа илүү дуртай


Энэ орны өмнө
Эгц босоо толины өмнө
Эгэл байгаагаараа
Өнгө зүс минь
Өширхөм сайхан
Хэнхдэг цээжийг минь
Хээнцэр сондороор бүү дар
Хэлхээтэй бөгжирхүү юм
Хуруу хайрахаас хэтрэхгүй
Гоолиг тэгшхэн хөл минь
Гоёлын шаахайг бус үнсэлтийг хүсдэг
Төөрөлдөж мушгирсан үсэнд минь
Төмөр хавчаараас илүү эрх чөлөө зохидог
Энгэсэг элдэв үнэртэн
Эмс шунам үнэт эдлэл
Хавар шиг бороо шиг миний өмнө
Харсаар байтал новш болон хувирна
Биенд минь хувцас бүү өлгө
Би нүцгэн байхдаа илүү дуртай

No comments: