
Хямдхан дарс будаггүй уруул энэ шөнө надад хэрэгтэй
Хэтэрхий үнэтэй хээнцэр дэгжин бол аль аль нь хэрэггүй
Хамаг л нандин бүхнээ юу ч үлдээлгүй өгчихөөд
Хариу нэхдэггүй бүсгүй түүнээс өөр байна уу?
Ув улаан уруулаараа инээмсэглэж ирээд үнсдэг
Уяхан янаг хоолойгоор хайртай гээд хэлчихдэг
Залуу сайхан насны минь тэр л охин тэнгэр шиг
Заяаг хайрлаж чадах бүсгүй хүн байна уу?
Дуу алдам жаргалыг надад анх амтлуулсан
Дурлалын бурхан минь чамаас аминчилж гуйх гуйлт байна
Умгар буудлын өрөөний цонх хөлөртөл дурлалцах
Ундрах шиг бүсгүй байвал ганц шөнө зээлүүлээч
No comments:
Post a Comment